Картын пин кодоо хэрхэн өөрчлөх вэ?
Та нэвтрэх хэсгийг дарж бүртгүүлсэн нэр, нууц үгээ оруулан нэвтэрнэ.
Нэвтэрсний дараагаар гарч ирэх Пин код өөрчлөх цэсийг дарж Хуучин пин кодоо оруулах -> Шинэ пин код оруулах -> Шинэ пин кодоо дахин оруулах -> Хадгалах товчыг дарснаар таны пин код өөрчлөгдөнө.
Хуучин пин код нь таны анх карт авахдаа бүртгүүлсэн утасны дугаарын сүүлийн 4 орон байна.
Худалдан авалтын үнийн дүнгээсээ картанд байгаа үлдэгдэл оноогоо хасуулахад Пин код шаардлагатай байдаг тул та өөрийн санахад хялбар 4 оронтой тоог оруулна уу.
Хэрэв та хуучин пин кодоо мартсан бол Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан шинэ пин код авах боломжтой.