Home

Карт эзэмших нөхцөл

ŸИмарт онооны карт эзэмших, оноог хуримтлуулах / зарцуулах нөхцөл


1. Гишүүнээр элсэхийг хүссэн үйлчлүүлэгч 16-аас дээш настай байх ба гишүүний анкет бөглөн элсэнэ
2. ŸҮйлчлүүлэгчид хялбар байх үүднээс хүн бүрт 2 ширхэг карт олгоно. (Үндсэн карт + түлхүүрийн оосорт зориулсан мини карт)
3. Төлбөр тооцоо хийхдээ гишүүний картаа уншуулах ба картаа авч ирээгүй тохиолдолд гар утасны дугаараа кассын ажилтанд хэлээд оноогоо бүртгүүлэх боломжтой, оноо зарцуулах боломжгүй
4. Гишүүний карт нь ПИН КОД-той байх ба таны гишүүн бүртгэлийн хуудсанд бүртгүүлсэн гар утасны дугаарын сүүлийн 4 орон байна.Үйлчлүүлэгч ПИН КОД-оо өөрчлөхийг хүсвэл Хэрэглэгчийн үйлчилгээний төв-ийн Гишүүний карт хариуцсан ажилтанд хандан өөрчлүүлнэ

5. Гишүүний картаар Имартаас худалдан авалт хийх болон Скайтелын дараа төлбөрт дугаарын ярианы төлбөр төлөлтөөс оноо хуримтлуулах, зарцуулахад ашиглана
6. Имартын онооны карт унших боломжгүй Имарт дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас бүтээгдэхүүн худалдаж авсан тохиолдолд оноо хуримтлуулах боломжгүй
7. Гишүүний карт уншуулсан кассын тооцооны хуудсанд гишүүний картын дугаар, карт эзэмшигчийн нэр, нийт төлбөрөөс хасагдсан оноо, тухайн худалдан авалтанд нэмэгдсэн оноо, нийт хуримтлагдсан онооны үлдэгдэл зэрэг мэдээллүүд хэвлэгдсэн байна
8. Гишүүний картан дахь оноог 50 болон 100 хувь ашиглах боломжтой
(50%) - Үйлчлүүлэгчийн худалдан авсан барааны үнийн дүн нь картан дахь нийт үлдэгдэл онооноос 1 дахин их бус тохиолдолд худалдан авсан барааны үнийн дүнгийн 50 хувьд оноогоо ашиглан худалдан авалтын төлбөрөөсөө хасуулна. /Жишээ нь:

Үлдэгдэл оноо – 7,000төг

Худалдан авсан барааний нийт үнийн дүн – 12,000төг

Зарцуулах оноо – 6,000 төг

Нэмэгдэх оноо – 120төг

Нийт үлдэгдэл оноо – 1,120төг /

(100%) - Үйлчлүүлэгчийн худалдан авсан барааны үнийн дүн нь картан дахь нийт үлдэгдэл онооноос 1 дахин болон түүнээс их тохиолдолд оноогоо 100 хувь ашиглан худалдан авалтын төлбөрөөсөө хасуулна. /Жишээ нь:

Үлдэгдэл оноо – 7,000төг

Худалдан авсан барааний нийт үнийн дүн – 15,000төг

Зарцуулах оноо – 7,000 төг

Нэмэгдэх оноо – 150төг

Нийт үлдэгдэл оноо – 150төг /

9. www.e-mart.mn сайтын Имарт оноо меню рүү нэвтрэн бүртгүүлэн гишүүнд зориулсан
урамшууллын мэдээлэл авах, оноогоо шалгах, хаяж гээсэн, үрэгдүүлсэн, шиглах боломжгүй болсон картаа түр хугацаанд хүчингүй болгох боломжтой.Хүчингүй болгосон картыг эргээх, шинэ карт авах тохиолдолд Имартын эрэглэгчийн үйлчилгээний төвд иргэнийүнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирж идэвхижүүлнэ
10. Хүчингүй болгосон картыг сэргээх тохиолдолд Имартын хэрэглэгчийн үйлчилгээний төвд бичиг баримттайгаа ирж идэвхижүүлнэ
11. Сүүлийн 12 сар картаараа оноо цуглуулаагүй, ашиглаагүй тохиолдолд нэгдсэн гишүүнчлэлийн картын системээс тухайн карт хүчингүй болгоно. Карт хүчингүй болоход хэрэглэгчийн оноо цуглуулах эрх нээлттэй байх ба үлдэгдэлд өөрчлөлт орохгүй. Зөвхөн тухайн картыг ашиглан зарцуулах эрх нь хаагдах бөгөөд сэргээхийг хүсвэл Имарт Хайпермаркетын Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандана

12. Сүүлийн 24 сар оноогоо зарцуулаагүй бол тухайн дансанд хуримтлагдсан оноог нэгдсэн картын системээс автоматаар устгана. Устгахдаа хамгийн сүүлийн зарцуулалт хийгдэхэд байсан үлдэгдэл оноог устгана

13. Имарт-ын онооны карт унших боломжгүй Имартын түнш байгууллагын бүтээгдэхүүн худалдаж авсан тохиолдолд оноо хуримтлуулах боломжгүй
14. Картны бар код гэмтэж уншигдахгүй болсон, хугарсан, ашиглах боломжгүй болсон, гээгдүүлсэн тохиолдолд Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн ажилтанд өөрийн биеэр ирж мэдэгдэн дахин олголтын гишүүн бүртгэлийн хуудас бөглөн шинэ карт авах ба хуучин картыг хүчингүй болно
15. ŸКарт дахин авахад 3,000 төгрөгийн төлбөр төлнө
16. ŸИмартын онооны карт эзэмших хүсэлт болон оноог хуримтлуулах / зарцуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрч хувь хүний мэдээллээ үнэн зөв бөглөн баталсан байна